Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хийн газ улмаас нэг хүүхэд, гурван хүн түлэгджээ
7 жил өмнө   1071

Нийслэлийн Налайх дүүргийн хоёрдугаар хороонд өчигдөр /2018.08.16/ 19:30 цагт ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрсний улмаас тус тоотод оршин суугч 23-29 насны гурван эрэгтэй болон хоёр настай охин түлэгджээ.

Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид ослын газарт ажиллаж тэдгээр хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн  эмнэлэгт хүргэжээ. Мөн ослын улмаас цонхны шил болон байрны гадаа байсан иргэн Т-гийн эзэмшлийн “Приус 20” загварын суудлын автомашины шил хагарчээ. Эл хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн  шалгаж байгаа аж.

 

Ц.ОРГИЛ

 

Хийн газ улмаас нэг хүүхэд, гурван хүн түлэгджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0