Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Нийтийн тээврийн хөлс төлөлтийн байдлыг шалгаж байна
7 жил өмнө   500

Нийслэлийн тээврийн газрын даргын удирдамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалт өнөөдрөөс эхэллээ. Хамтарсан шалгалт нь зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, хууль дүрэм таниулах мэдээлэл сурталчилгаа хийх, зөвлөмж материал тараах, судалгаа хийх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулахад оршиж байгаа аж.

Шалгалтын хүрээнд нийтийн тээврийн хяналтын ажилчид, шалгагч нар наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 31-ний өдрийг дуустал хуваарийн дагуу Энх тайвны өргөн чөлөө таван шарын буудлаас зүүн дөрвөн замын буудал хүртэл нийт 32 тээврийн хэрэгслийн зогсоолуудад иргэдэд хууль сурталчлах, зөвлөмж бүхий санамж, зорчигчдод зориулсан товхимол тарааж, бэлэн мөнгөөр зорчуулахгүйгээр зорчигчийн үүргийг танилцуулан ажиллахын зэрэгцээ буудлуудад шугам дундын шалгалт хийж ажиллах юм байна.

 

 

Ц.ОРГИЛ

Нийтийн тээврийн хөлс төлөлтийн байдлыг шалгаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0