Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Энэ сарын 25-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн хэрэгслий тоог 10 хувиар нэмэгдүүлнэ
7 жил өмнө   597

Хичээлийн шинэ жилийг угтан Нийслэлийн тээврийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа:

"Хичээлийн шинэ жилийг угтан наймдугаар сарын 25 буюу энэ бямба гарагаас эхлэн тээврийн хэрэгслийн тоог 10 хувиар нэмэгдүүлнэ. Иргэдийн зорчих эрэлт нэмэгдэж байгаагаас гадна энэ бямба, ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэх болсонтой холбогдуулаад энэ арга хэмжээг авч байна.

Уг зохицуулаалтаар ажлын өдрүүдэд нийт 959 автобус, троллейбус явж, энэ утгаараа автобус хоорондын зай богиносч байна.  Өөрөөр хэлбэл хотын төвд 7-8 минутын хүлээгдлийн хугацаатай болж байна. Мөн Шархад, Гачуурт, Дэнжийн мянга, Зайсан, Улиастай, Хужирбулан, Тахилт, Улаанхуаран, Их тойруу гэсэн 12 чиглэлд явж байгаа сүүлийн автобусны буух цагийг 22:30-23:00 цагийн хооронд болгон сунгалаа” гэв.

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас энэ сарын 13-наас 31-ний өдрийг хүртэл нийтийн тээврийн хэрэгслүүдэд эрүүл ахуй болон техникийн бүрэн бүтэн байдлын хяналт шалгалтийг хийж байгаа. Түүнчлэн ЕБС-иудын хүүхдийн автобуснуудад дээрх хяналт шалгалтыг хийсэн бөгөөд 46 автобуснаас ердөө 13 нь тогтсон стандартыг хангасан байна.

Нийтийн тээврийн хөгжлийн газраас стандартад тэнцээгүй автобуснуудын зөрчлийг арилгуулахаар тусгайлсан үүрэг даалгавар өгч хяналт шалгалтыг дахин явуулахаар болсон аж.

 

Ц.ОРГИЛ

Энэ сарын 25-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн хэрэгслий тоог 10 хувиар нэмэгдүүлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0