Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Сонсголон болон Яармагийн шинэ гүүрний ажил үргэлжилж байна
7 жил өмнө   1107

Сонсголонгийн гүүрний худган суурийн ажлын 92%-ийг хийжээ

Туул гол дээгүүрх Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих төслийн ажил үргэлжилж байна. Одоогоор нийт завсрын тулгуурын 12 худган суурийн их биеийн цутгалтын ажил бүрэн хийгдсэн. Захын 1 дүгээр тулгуур, завсрын 2-7, 9-10 дугаар тулгуурууд бүрэн цутгасан, завсрын 8 дугаар тулгуурын их биеийг цутгасан бөгөөд энэ нь нийт худган суурийн ажлын 92%-ийг эзлэх юм.

Завсрын 2-7, 9-10 дугаар тулгуурын ригель цутгагдсан. Хоёр дам нурууны арматур, хоёр завсрын тулгуурын арматур, нэг завсрын тулгуурын ригелийн арматур зангидаж бэлэн болсон. Мөн 18 дам нуруу, 193 зааглах зурвасын хашлаг болон 44 дугуй цохигч цутгаж бэлдсэн байна.

 

 Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил үргэлжилж байна

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил үргэлжилж байна. R рампын дагуу байрлах жаазан гүүрийн хойд хэсгийн шал, бетон цутгагдсан. Хананы арматурын хэлхээс зангидах ажил хийгдэж байна.

Хуучин гүүрийн засварлах ажилтай холбогдуулан дам нуруу хоорондын завсрын бетон буулгах ажил, мөн Богд уулын арын замаас Яармагийн гүүртэй холбох D рампын гүүрийн дам нуруу угсрах ажлууд тус тус хийгдэж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

 

Сонсголон болон Яармагийн шинэ гүүрний ажил үргэлжилж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0