Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Оюутны смарт картын захиалга наймдугаар сарын 29-нөөс явагдана
7 жил өмнө   602

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан оюутны смарт картын захиалга энэ сарын 29-өөс есдүгээр сарын дөрөвний өдөр хүртэл сургуулиудаар дамжуулан явагдах юм байна.

Цахим төлбөрийн карт шинээр захиалах оюутнууд дараах материалыг бүрдүүлнэ:

  • Оюутан тус бүр “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлэг бөглөх
  • Иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт
  • Картын төлбөр төлсөн баримт. /Оюутнууд нь цахим төлбөрийн карт шинээр авахдаа 3,600 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475014869 тоот дансанд тушаана/

 

Цахим төлбөрийн карт дахин захиалах оюутнуудын бүрдүүлэх материал:

  • Оюутан тус бүр “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлэг бөглөх
  • Иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт
  • Дахин олгох картын төлбөр, эрх сунгалт төлсөн баримт /Оюутнууд нь цахим төлбөрийн карт дахин авахдаа картын төлбөр 3,600+1,000 /картын үнэ+сунгалт/ төгрөгийг УБСК-ийн Төрийн Банкны 105700523235 тоот дансанд тушаана/

 

Цахим төлбөрийн карт сунгуулах оюутнуудын бүрдүүлэх материал:

  • 2017-2018 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим төлбөрийн карт авсан, 2018-2019 оны хичээлийн жилд дахин ашиглах нөхцөлийг хангасан оюутнууд картаа сунгуулан ашиглана.
  • Картын төлбөр төлсөн баримт /Оюутнууд нь цахим төлбөрийн карт сунгалтын хураамжийн төлбөр 1,000 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475016875 тоот дансанд тушаана/
  • Сунгуулах картын мэдээлэл хүсэлт гаргасан оюутны мэдээлэлтэй зөрсөн тохиолдолд сунгалт хийгдэхгүй анхаарна уу.

 

Ц.ОРГИЛ

Оюутны смарт картын захиалга наймдугаар сарын 29-нөөс явагдана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0