Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар багш, эмч нарын цалинг нэмэх шийдвэр гарлаа.
Үүнтэй холбоотойгоор ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийв.
Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар дөнгөж сая чухал шийдвэр гарлаа. Багш, эмч нарын болон бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэх, тэр дундаа сувилагчдын цалинг 12-30 хувь нэмэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар сувилагч нарын зэрэглэлийг дөрөв хүртэл ахиулах шийдвэр гарсан. Цаашид эмч нарын зэрэглэлийг нэмэгдүүлэх асуудлыг шийднэ” гэв.
Ц.ОРГИЛ
Багш эмч нарын цалинг нэмэхээр боллоо |