Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Өндөр Гэгээний их дүйчин өдөр үнэ төлбөргүй ном айлдана
6 жил өмнө   1883

Монголчууд эртнээс хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор засал номоо хийлгэж, ирэх жилийнхээ буян заяаг даатгахыг зорьдог. 

“Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 14-ний Өндөр Гэгээний их дүйчин өдөр Гандантэгчэнлэн хийдийн лам нар сүсэгтэн олонд зориулж ном айлдана. Энэхүү дээдийн номын айлдварт Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлэн хийдийн Тэргүүн их хамба, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд ном айлдаж, Гандантэгчэнлэн хийдийн Хансүр, гавж Ё.Амгалан ламтан хүмүүний насны цөв, барцдыг арилгаж, насыг уртасгах “Цагаан Дарь-Эх” бурхны Насны авшиг хайрлана. Хурал  гуравдугаар сарын 01-ний 10.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт үнэ төлбөргүй болох юм.

Өндөр Гэгээний их дүйчин өдөр үнэ төлбөргүй ном айлдана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0