Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Шувууд нуурын уснаас болж үхсэн байж болзошгүй
7 жил өмнө   813

Энэ сарын 15-нд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутагт Сангийн далай нууранд олон тооны шувуу үхсэн бөгөөд тэдгээр шувуудын 63 хувь нь ангир, 11,4 хувь нь цахлай, 19,3 хувь нь нугас, зургаан хувь нь бор галуу, 0,2 хувь нь болжмор байсан билээ.

Сангийн далай нууранд үхсэн шувуудын шалтгааныг тогтоогоогүй байгаа хэдий ч тус аймгийн Онцгой байдлын мэргэжилтэн Ц.Лувсанжамцын яриагаар “Шувууд ямар нэгэн халдварт өвчнөөр өвчилж үхээгүй нь тогтоогдсон. Харин уснаас хордсон байж болзошгүй. Тиймээс нуурын уснаас дээж аван Улаанбаатар хотруу шинжлүүлэхээр явуулсан байгаа. Шинжлүүлсэний дараа тоймтой хариу хэлэх боломжтой” гэв.

Нуурын ойр орчимд  уул уурхайн ямар нэгэн компани үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд шувуудаас өөр амьтад болон хүн малын биед өөрчлөлт ажиглагдаагүй байна.

 

Ц.ОРГИЛ

Шувууд нуурын уснаас болж үхсэн байж болзошгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0