Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Боловсролын салбарынхан есдүгээр сарын 3-аас эхлэн ажил хаяна
6 жил өмнө   1049

Өнөөдөр МҮЭ-ийн байгууллагууд Заасгийн газрын гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж мэдээлэл хийлээ.

Боловсролын салбарын ҮЭ:Цалин нэмэх асуудлыг их хүлээж суусан. ЗГ-ын зүгээс тавьсан саналыг хүлээн авч тэмцлээ түр хойшлуулж, бид улс орныхоо эрх ашгийг хүндэтгэсэн. Гэвч ЗГ-ын хэлсэн, амласандаа хүрсэнгүй. Боловсролын салбар МУ-ын өнцөг булан бүрт байгаа. Бид нэгдэнэ. Засгийн газар бие дааж ийм шийдвэр гаргасанд харамсалтай байна. Багш нарын ажлын ачаалал өндөр байгаа. Бид 9 сарын 3-аас эхлэн ажилт хаялт зарлана. Олон нийтийг хамарсан бүх л үйл ажиллагааг зохион байгуулахад бэлэн байна. Өмнөх тэмцлүүдээс илүү хурц хэлбэрт шилжинэ.

Эрүүл мэндийн салбарын ҮЭ: Эмч сувилагч нарын цэлэн нэмэгдсэн нь муугүй үзүүлэлт. Гэхдээ хэзээнээс эхэлж нэмэгдэх нь тодорхойгүй байна. Ирэх долоо хоногт бид ч бас ажил хаялтад нэгдэх эсэх шийдвэрээ гаргана. Сүүлийн жилүүдэд ХНЗ-ийн гурван талт хэлэцээр явагдахгүй байна. Тиймээс тухайн салбар, холбогдох яамдуудтайгаа нийлж нэгдэх хэрэгтэй. Цаашдаа монгол хүн цалингаараа сайхан амьдардаг таатай нөхцлийг бий болгох ёстой. Түүнчлэн МУ-ын засгийн газар үүсч байгаа нөхцөл байдалд анхаарал хандуулж даруй шийдэж өгөхгүй бол бусад салбарт ч бас энэ хямрал үүсэхийг үгүйсгэхгүй.

Соёл урлагийн салбар, төрийн үйлчилгээний бусад салбарын ҮЭ:

Үйлдвэрчний эвлэлийг хуурсан шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Соёл урлагийн салбарын үйлдвэрчний эвлэл боловсролын салбарын ажил хаялтад нэгдэх эсэхээ дараа долоо хоногт шийдвэрлэхээр боллоо. Засгийн газар шийдвэрийг дангаар гаргаж байна. Гурван талт хэлэлцээр хийж, тэрний үр дүнд асуудлыг шийдвэрлэдэг байх ёстой.

Мөн МҮЭ-ийн зүгээс “Төсвийн тодотголоо хийж, бололцоотой бүх зардлуудаа танах ёстой. Энэ нөөцөө дайчлахгүйгээр тэртэй тэргүй олгох байсан 56 тэрбум төгрөгийн урамшууллаа ингэж олгож байгааг эсэргүүцэж байна. Есдүгээр сарын 3-наас орон даяар хамтын маргаанаа үргэлжлүүлнэ. Энэ хугацаанд Засгийн газар дахин арга хэмжээ авах шаардлагатай.Найман хувь гэдэг 2018 оны инфляцийг хаахтай үгүйтэй л тоо. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цалинг нэг ч удаа нэмээгүй. Валютын ханш, төгрөгийн ханштай харьцуулж үзвэл 37,5 хувиар ам.доллартай харьцах ханш унасан. Ингээд бодвол 37,5 хувиар цалин нэмж байж худалдан авах чадварыг 2014 оныхоор хадгалж үлдэж чадах болно” гэдгийг тодотголоо.

 

Ц.ОРГИЛ

 

Боловсролын салбарынхан есдүгээр сарын 3-аас эхлэн ажил хаяна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0