Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
“ШОГАКУКАН” КОМПАНИ АЛБАН ЁСООР МОНГОЛ УЛСААС УУЧЛАЛ ГУЙЖЭЭ
6 жил өмнө   1407

Японы “Корокоро” гэх нэртэй комик сэтгүүлд саяхан Чингис хааны гараар зурсан хөрөг нийтлэгдсэн юм. Тус сэтгүүл Чингис хааны хөргийг нийтлэхдээ нүүрэн хэсэгт нь үл хүндэтгэсэн ёс суртахуунгүй зураг зурж хэвлэлтэд гаргасан байна. Энэхүү сэтгүүлийг уншсан Монголчууд Чингис хааныг доромжилсон “Корокоро” сэтгүүлийн редакц руу залгаж сэтгүүлээ хэвлэхийг зогсоох, худалдаанаас татахыг шаардаж байгаа аж.

Тэгвэл өчигдөр буюу Баасан гарагт Токио дахь Монголын элчин сайдын яам, Японы гадаад харилцааны яаманд уг зурагны асуудлаар албан ёсны эсэргүүцэл илэрхийлж, мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд "Корокоро сар тутмын сэтгүүл дээр Монголын түүх соёлыг төдийгүй Японы төр засаг, ард түмний Монгол Улстай найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх гэсэн чин эрмэлзлийг үл хүндэтгэсэн агуулга бүхий ёс суртахуунгүй зураг гарчээ.

Энэ нь дан ганц ёс суртахууны хэм хэмжээг зөрчөөд зогсохгүй садар самууны сурталчилгааг хориглосон, хүүхдийн эрхийг хамгаалахаар чиглэсэн Японы хууль тогтоомжийг зөрчиж байна гэж үзэж байна.

Иймд энэхүү ёс суртахуунгүй үйлдэлд гүнээ харамсаж Японы Гадаад хэргийн яаманд эсэргүүцлээ илэрхийлэхийн ялдамд японы тал уг асуудалд хуулийн хүрээнд зохих анхаарал хандуулна гэж итгэж байна.

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Д.Батжаргал" гэжээ.

Тэгвэл энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан "Шогакукан" хэвлэлийн компани Монгол Улсаас албан ёсоор уучлал гуйсан байна.

“ШОГАКУКАН” КОМПАНИ АЛБАН ЁСООР МОНГОЛ УЛСААС УУЧЛАЛ ГУЙЖЭЭ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0