Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Сум, дүүрэг бүрт Мал эмнэлгийн тасаг байгуулна
6 жил өмнө   519

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар аймаг бүрт Аймгийн Засаг даргын Тамгын газарт Мал эмнэлгийн газар байгуулж, сум, дүүрэгт байх Мал эмнэлгийн үржлийн нэгжийг "Хөдөө аж ахуйн болон Мал эмнэлгийн тасаг" болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Мал амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хууль энэ оны зургадугаар сараас хэрэгжиж, Мал эмнэлгийн Ерөнхий газрыг Засгийн газрын тогтоолоор  байгуулсан.

Үүнтэй холбогдуулан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд уг шийдвэрийг гаргажээ.

Сум, дүүрэгт Хөдөө аж ахуйн болон Мал эмнэлгийн тасаг байгуулснаар Монгол Улсын Засгийн газар нийт малынхаа эрүүл мэндийг хянах боломж бүрдэнэ.

Малын гоц халдварт өвчний тархалтыг зогсоох, гарсан хойно нь биш урьдчилан сэргийлэх арга хэмжээг орон даяар жигд зохион байгуулах нэгдсэн бүтэцтэй болох аж. Боловсон хүчний нөөц хүрэлцээтэй, цаашид боловсон хүчнээ чадавхижуулж дахин сургахад анхаарч ажиллана гэж ХХААХҮ-ийн сайд мэдэгдлээ.

 

Ц.ОРГИЛ

Сум, дүүрэг бүрт Мал эмнэлгийн тасаг байгуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0