Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Орхоны аймгийн аж ахуй нэгжүүд ОХУ, БНХАУ, Иран руу мах экспортлоно
6 жил өмнө   1026

2018-2019 онд Орхон аймгийн дөрвөн аж ахуйн нэгж 4000 тн махыг ОХУ, БНХАУ, Иран улсад экспортлоно. Үүнээс “Эрдмийт” ХХК 1000 тонн адууны махыг ОХУ, “Эрдэнэт мах маркет” ХХК 500 тн үхрийн махыг Иран, “Монгема” ХХК 1590 тн адууны махыг ОХУ, “Жаргалант мах маркет” ХХК 1000 тн адууны махыг БНХАУ-д экспортлох юм байна.

Дээрх аж ахуйн нэгж нь орон нутгийн “Нөөцийн мах”-ыг бэлтгэдэг бөгөөд “Эрдмийт” ХХК 500 тн, “Эрдэнэт мах маркет” ХХК 10 мянган тонн үхрийн мах бэлтгэх гэрээ байгуулжээ.

Дашрамд дурдахад, “Эрдмийт” ХХК жилд дунджаар 50 мянган бог, 10 мянган бод, “Эрдэнэт мах маркет” ХХК 30 мянга, “Монгема” ХХК  20 мянга, “Жаргалант мах маркет” ХХК 25 мянган толгой мал төхөөрч орон нутгийн зах зээлд нийлүүлдэг байна.

 

Ц.ОРГИЛ

Орхоны аймгийн аж ахуй нэгжүүд ОХУ, БНХАУ, Иран руу мах экспортлоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0