Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Ерөнхий сайдын туслах асан Н.Энхбаатарыг дахин нэг сар хорихоор боллоо
7 жил өмнө   609

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах асан Н.Энхбаатарыг саатуулах 30 хоногийн хуулийн хугацаа өчигдөр дууссан. Тиймээс прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэнээр шүүхээс яллагдагчаар татаж, дахин нэг сар үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан байна.

Түүнийг 600 сая гаруй төгрөгийн хэргээр саатуулсан хэмээн хэвлэлээр мэдээлсэн ч АТГ-аас үгүйсгэсэн. Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог "МИАТ компанийн дэд захирлын тухайд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд байгаа шиг 600 сая төгрөгийн хахууль авсан, үйлдэл дээр нь барьсан гэсэн асуудал байхгүй. Энэ асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа. Хойшлуулшгүй баривчилгааг хийсэн. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авсан. Ямар үндэслэлээр холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн юм.

Тэгвэл түүнд холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа аж. Тэрбээр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна.

Н.Энхбаатар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байхад түүний туслахаар ажиллаж байжээ.  Дараа нь МИАТ-ийн дэд захирлаар томилогдон ажиллаж байхдаа ийнхүү саатуулагдсан байна.

 

Ц.ОРГИЛ

Ерөнхий сайдын туслах асан Н.Энхбаатарыг дахин нэг сар хорихоор боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0