Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алджээ
6 жил өмнө   584
Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багийн “47-ийн гүүр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 7 км-т/ зам, тээврийн осол гарч, автомашины төмөр хийцэд 2 иргэн хавчуулагдаж, нэг иргэн нас баржээ.
Энэ сарын 23-ны өдрийн 20:46 цагт ослын тухай дуудлагыг хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 20:55 цагт ослын газарт очжээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан, Орхон аймгийн харъяат иргэн М /38 настай, эрэгтэй/-ийн эзэмшлийн “Тоёото приус-20” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ автозамын зорчих хэсгийн хажуу руу онхолдсон байна.
Ослын улмаас тус аймгийн харьяат иргэн Б /46 настай, эрэгтэй/, иргэн А /42 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, иргэн М ослын газарт нас барсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
 
Ц.ОРГИЛ
Зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0