Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Киноны хулгайтай тэмцэхээр уран бүтээлчид нэгджээ
6 жил өмнө   452

Баруун хилийн тулалдааны 70 жилийн ойд зориулж Байдаг богдын Бүдүүн Харгайтын хүч тэнцвэргүй тулалдаанд эх нутаг газар шороогоо хамгаалж нэг алхамч ухралгүй тулалдсан эрэлхэг хилчидийн бодит түүхээс сэдэвлэсэн "Байтаг богд" уран сайхны кино өнгөрөгч онд кино театрын дэлгэцнээ гарсан. Гэвч уг кино хулгайд алдагдаж, цахим хуудсаар тархаад байгаа. Киноны уран бүтээлчид дуу, дүрсний чанар муутай, хууль бус бичлэгийг цааш нь түгээхгүй байхыг олон нийтээс хүсчээ.

Мөн "U Film"-ын бүтээл  "Single ladys 3" романтик, инээдмийн уран сайхны киноны хууль бус бичлэг цахим хуудсаар тархчээ. Энэ талаар тус киноны продюсер СТА, жүжигчин Г.Ундармаа "Single Ladies 1, 2, 3, Тютю, Амьдралоги уран сайхны киног бүтээсэн “Ю Фильм” уран бүтээлийн нэгдлийн уран бүтээлчдийн өмнөөс та бүхэнд нэгэн уриалгыг гаргах гэсэн юм. Та нар яах гэж кино үздэг вэ? Ихэнх хүмүүс тархиа амрааж, кайф авах гэж, ажлынхаа ядаргааг тайлж, чөлөөт цагаасаа 2 цагийг зориулан кино үздэг. Тиймээс чанартай дуу дүрстэй, том дэлгэцээр, тохирсон орчинд нь киног үзвэл жинхэнэ кайфыг мэдэрч, киног үзсэн шиг үзнэ. Кино театрт үзэж амжаагүй бол цэнхэр дэлгэцийнхээ урд, гэр бүлээрээ хамт суугаад, аяга хоол, тагш цайгаа барин, хань ижил үр хүүхэдтэйгээ инээж, ханиан кино үзэх нь жаргал юм.

Харин утасны жижигхэн дэлгэц, компьютерийн ард сууугаад дуу нь бүдэгхэн, дүрс нь чанаргүй, хэн нэгэн хулгайчийн хумсалсан чанаргүй бичлэгийг үзэх нь танд ямар кайф авчирч байна вэ? Жүжигчдийн өмссөн хувцас, нүүрний хувирал, арын объект ч анзаарагдахгүй киног үзээд юуг ойлгов? Тиймээс бүгдээрээ хамтдаа оюуны өмчийг дээдэлж үнэлэхийг уриалж байна. Оюуны бүтээлийн хулгайчидтай хатуу арга хэмжээ тооцохоор бүх уран бүтээлчид нэгдсэн байгааг үүгээр уламжилж байна" хэмээн цахим хуудсаараа дамжуулан уриалжээ.

 

Ц.ОРГИЛ

Киноны хулгайтай тэмцэхээр уран бүтээлчид нэгджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0