Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
АТГ: ЭМ-ийн сайд хүүгийнхээ найзыг төрийн албанд томилсон нь тогтоогдсон
6 жил өмнө   497

Авлигатай тэмцэх газар сар бүрийн 25-ны өдөр тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор өнгөрсөн сард хийсэн ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "АТГ-аас өнгөрсөн наймдугаар сард хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар хүргэе.

Төрийн албан хаагчийн хуульд нийцээгүй, томилгоо, төрийн үйлчилгээний хүнд суртал, үндэслэлгүй төлбөр хураамж, тооцоо судалгаагүй төсөв санхүү, үр ашиггүй, хууль зөрчиж гарсан шийдвэр, зөрчилтэй тендэр худалдан авалт, төсвийн хөрөнгөөр худалдан авсан чанаргүй бараа, шийдвэр, үйл ажиллагаа, үйлчилгээ зэрэг нь яам, агентлаг, тэдгээрийн харьяа төрийн өмчит аж ахуйн нэгжүүд зэрэг төрийн 99 байгууллага, 21 аймагт түгээмэл, түүнийг засах, таслан зогсоох гэмт хэрэг гарах нөхцөл шалтгаан болж байна.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд яам агентлагуудад ажиллаад илэрсэн зөрчил, дутагдлыг давтан гарахаас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх 150 зүйл бүхийн зөвлөмжийг хүргүүлсэн.

Зөвлөмжийн хэрэгжилтийг хянан үзэхэд биелэлт хангалтгүй, бодитой ажил хийгдэхгүй байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг давтагдах нөхцлийг бүрдүүлээд байна.

Төрийн байгууллага, албан тушаалтнууд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хангалтгүй ажиллаж байна. Цаашид есдүгээр сард бодит нөхцөл байдлын талаар холбогдох яам, агентлагт нь болон олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

Ирэх онд иргэний хяналтын зөвлөл, иргэдийн хяналтыг шинэ шатанд гаргахаар төлөвлөн ажиллаж байна" гэв.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа АТГ-аас зарим зүйлсийг тодрууллаа.

-60 тэрбумын хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

-Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог: 60 тэрбумын хэрэг асуудал хамтарсан ажлын хэсэгт орсон байгууллагуудын зүгээс тодорхой асуудлуудыг шалгах шаардлагатай гэж прокурорт санал тавьсан. Прокурорын байгууллагаас хэрэг, асуудлыг сэргээж мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж явагдаж эхэлсэн.

-Эрүүл мэндийн сайд өөрийн ашиг сонирхлын дагуу хамаарал бүхий этгээдийг төрийн албанд томилсон гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Тухайн томилогдсон этгээд нь Эрүүл мэндийн сайдын хүүгийнх нь найз гэдэг нь тогтоогдсон. Зөвхөн энэ гэлтгүй холбогдох яамдууд дээр явагдаж буй томилгоо төрийн албаны тухай хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар томилогдох ёстой. Энэ мэтчилэн хуулийн хүрээнд шийдэгдэхгүй байгаа учраас бид Төрийн албаны зөвлөлд хандсан байгаа.

 

А.ЦЭЛМЭН

 

АТГ: ЭМ-ийн сайд хүүгийнхээ найзыг төрийн албанд томилсон нь тогтоогдсон
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0