Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
МУИС-ийн эрх бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэжээ
7 жил өмнө   784

МУИС-ийг тойрсон ээдрээт асуудал шил шилээ дарсаар. Өнгөрсөн долоо хоногт(Баасан гаригт) тус сургуулийн оюутнууд сургалтын төлбөр нэмэгдэж байгааг эсэргүүцэн жагсаал зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ удаад МУИС-ийн эрх бүхий албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Тодруулбал тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж санхүүгийн дүрэм, журам зөрчиж цалин урамшуулал олгосон, гадаад томилолт, сургалтын төлбөр зардлыг үндэслэлгүйгээр гаргаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж.

Ойрдоо МУИС гэх олон жилийн түүхтэй ууган сургууль руу чиглэсэн үгэн бороо тасралтгүй шаагих бололтой.

 

Ц.ОРГИЛ

МУИС-ийн эрх бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0