Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Төрийн ордны хамгаалалт, нэвтрэх хэсгийн шалгалтыг чангатгалаа
6 жил өмнө   1208

ЗГХЭГ нь Төрийн албаны “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах албан даалгавар”-ыг дотооддоо чанд мөрдөн ажиллаж байна.  Өнгөрсөн хугацаанд ажилчдын цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж, ажлын байран дахь ёс зүйн байдал зэрэгт үнэлгээ хийв.

Тодруулбал, ЗГХЭГ-ын албан хаагчдын ажлын өрөөнд  ТТХГ-аас үзлэг явуулж, ЗГХЭГ-аас томилогдсон шалгалтын ажлын хэсэг “Засгийн газрын Автобааз” УТҮГ-т гэнэтийн шалгалт хийв. Тус газар нь Засгийн газрын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд байгууллагын дотоод хяналт шалгалтаа чангатгаж ажилласан байна. Он гарсаар  ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн долоон хүнийг халж, зөрчил гаргасан есөн ажилтанд сахилгын арга хэмжээ авсан байжээ.

Иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлж, төрийн албаны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү бодлогыг ЗГХЭГ ёсчлон биелүүлж,  харъяа агентлаг яамд болон бусад төрийн байгууллагууддаа үлгэрлэн ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар  нийт албан хаагчиддаа үүрэг болгов.

Мөн төрийн ордны харуул хамгаалалт, нэвтрэх хэсгийн шалгалтыг улам чангатгаж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бусад УИХ-ын гишүүд болон бүх хүний бичиг баримтыг тогтмол нягталж, гар тээш зэргийг ренттген төхөөрөмжөөр гаргаж, архи согтууруулах ундаа, хориотой бараа бүтээгдэхүүн авч яваа эсэхэд хатуу хяналт тавьж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Төрийн ордны хамгаалалт, нэвтрэх хэсгийн шалгалтыг чангатгалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0