Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
ЯАРМАГТ ШИНЭ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАРИНА
6 жил өмнө   1529

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг хотын шинэ төв болох Яармаг руу нүүлгэх хотын удирдлагын саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, бэлтгэлээ шуурхай хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан.

Хотын төвийн хэт төвлөрөл, автомашины түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахаас гадна хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, аялал жуулчлалын шинэ төв байгуулах, иргэдэд нутгийн захиргааны үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилго бүхий уг төслийн концепц боловсруулах уралдаан зарлагдлаа.

Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун өмнөд бүсэд хотын шинэ төвийг байгуулах ажлын хүрээнд “Нутгийн захиргааны цогцолбор”-ын концепц боловсруулах уралдаан хоёрдугаар сарын 21-ний өдрөөс ирэх гуравдугаар сарын 8-ны өдөр хүртэл нэг үе шаттай явагдах юм байна.

Мөн нийслэл хотод шинээр баригдах цэнгэлдэх хүрээлэнгийн концепц шалгаруулах уралдаан зарлагдаж байгаа юм. “Улаанбаатар хотод 35000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн цогцолбор”-ын концепц шалгаруулах уралдаан нь хоёрдугаар сарын 21-ний өдрөөс ирэх гуравдугаар сарын 8-ны өдөр хүртэл хугацаанд зарлагджээ.

Дээрх хоёр уралдаанд мэргэжлийн сургуулийн оюутнууд болон сургуулиа төгсөөд тав хүртэл жил ажиллаж буй залуу архитектор оролцох боломжтой аж. Уралдаан тус бүрээр шилдгүүдийг шалгаруулж гурван байр эзлүүлж, 1-3 сая төгрөгийн шагнал олгох юм байна.

ЯАРМАГТ ШИНЭ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАРИНА
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0