Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Гашуунсухайт чиглэл дэх нүүрс тээврийн цуваа 140 км-т хүрчээ
7 жил өмнө   597

Тавантолгойн  бүлэг ордоос Гашуун сухайт боомт хүртэл нүүрс тээвэрлэж буй автомашинуудын дараалал ихэсч буй талаар өнөөдөр жолооч нарын төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Жолооч нарын төлөөллийн өгч буй мэдээллээр нүүрсний цувааны урт өнөөдрийн байдлаар 140 км-т хүрсэн байна. Жолооч нар урт дараалалд удаан дугаарлаж чадахгүй учраас шороон замаар зорчих нөхцөл байдал үүсээд байгаа аж.

Тиймээс жолооч нарын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүдэд хандаж иргэдийнхээ ажилтай, орлоготой байхын төлөө ажиллах, хил гаалийн нэвтрэлтийг сайжруулах, урт дараалал үүсгэсэн жолооч нарын нөхцөл байдлыг бодож уртын тээврийг богинын траст шилжүүлэх, Цагаан хадны боомтыг дэд бүтцээр холбох,  засаг, захиргааны нэгж болгох зэрэг хүсэлт гаргаж байгаа гэсэн мэдээлэл өгөв.

 

Гашуунсухайт чиглэл дэх нүүрс тээврийн цуваа 140 км-т хүрчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0