Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Долоон хүний аминд хүрсэн жолоочид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ
7 жил өмнө   570
2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэр буюу Хүй долоон худгийн орчимд автомашины ноцтой осол гарч, 3 сартай, 3 болон 4 настай хүүхдүүд, аав, ээжийн хамт, нэгэн гэр бүлийн долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
“Приус” маркийн машинтай явсан тэднийг “Ланд крузер” маркийн машин шахаж орж ирсний улмаас замын хажуу руу унаж осолдож, машин нь шатаж амиа алдацгаасан гэсэн шүүхийн шинжилгээний дүгнэлт гарсан байдаг.
Энэ хэрэг эцэслэн шийдэгдэлгүй сунжирч явсаар эцэстээ Тээврийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосныг ар гэрийнхэн нь эсэргүүцэж байгаа тул өнөөдөр мэдээлэл хийхээр болжээ.
 
Ц.ОРГИЛ
Долоон хүний аминд хүрсэн жолоочид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0