Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Жолоочоос даргын суудалд томилуулдаг Д.Сарангэрэл сайдын хүү Х.Улам-Өрнөх гэж хэн бэ
6 жил өмнө   2574
Авлигатай тэмцэх газраас өчигдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон” гэх асуудлыг хянан шалгахад, тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүүтэй найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсны үндсэн дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогдсон” гэж мэдээлсэн билээ.
УИХ-ын хаврын чуулганы үеэр НББСШУ-ы байнгын хороогоор Эрүүл мэндийн даатгалын сангийн асуудлыг хөндөн ярилцах үеэр Н.Номтойбаяр гишүүн “Төрийн алба дамнасан гэр бүлийн сүлжээ үүсгэчихээд, илтэд эрх ашгийн зөрчил үүсгээд байна” хэмээн Д.Сарангэрэл сайдыг шүүмжилсэн байдаг.
 
Н.Номтойбаяр гишүүний  онцолж хэлсэн “Төрийн албаны сүлжээ” гэдэг нь, Д.Сарангэрэл сайдын нөхөр асан Д.Хүрэлбаатар нь Улсын Ерөнхий Аудитор, түүний хүү Х.Улам-Өрнөх нь  Төрийн өмч, бодлого зохицуулалтын газар/ТӨБЗГ/-ын Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажилладагт байсан аж.
АТГ-ын мэдээллээс харахад, Д.Сарангэрэл сайдын хүү Х.Улам-Өрнөх өөрийн жолоочоор ажиллаж байсан Ө-г Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд томилох шийдвэрийг ээжээрээ гаргуулсан гэх хардлага төрүүлж байгаа юм.
ТӨБЗГ-ын Худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөх нь Ерөнхий сайд  асан Ж.Эрдэнэбатын үед уг албан тушаалд томилогдсон юм байна. ТӨБЗГ-ын Худалдан авах ажиллагааны газар нь төрийн өмчит хуулийн этгээдүүдийн худалдан авах ажиллагааг хариуцдаг гол алба юм. Уг газраас төрийн өмчит хуулийн этгээдүүдэд зарлагдах тендерүүдийг хариуцан зохион байгуулдаг билээ.
 
А.ЦЭЛМЭН
Жолоочоос даргын суудалд томилуулдаг Д.Сарангэрэл сайдын хүү Х.Улам-Өрнөх гэж хэн бэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 4
  • Зочин [202.126.89.207] 3 жил өмнө
    Za lav Sarangerel guain ochson yamdiig ooriin zorgoor hodolgoj tomilgoond oroltsoj, zovshoorol, litsenz, tender, tusgai erhiig buhii l talaar huuli busaar naash tsaash bolgosniig naizuud ni hurtel baharhan yaridag, doloogchid ni hurtel yum helj chaddaggui. Ene chatsgiig neg darah bolson.
  • Зочин [150.129.141.150] 4 жил өмнө
    hanilj yvaad nuhruu gedeg shig mi enhboldiin ued yalaltiin urmiig hamgiin ih hurtsen avgai bn shuu. tegeed said boloh geed nuuree ...
  • Зочин [202.21.108.162] 4 жил өмнө
    Butehguiee
  • ЗОЧИН [202.179.26.54] 6 жил өмнө
    яАНА ДАА