Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ц.Цогзолмаа сайд ганцхан жилийн настай сурах бичигт 5-6 тэрбум төгрөг зарцуулж, хог үйлдвэрлэхээ боль гэв
6 жил өмнө   514
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хороо, Монголын багш нарын нэгдэл төрийн бус байгууллага, АШУҮИС-ийн Тогтвортой хөгжил түр хороо хамтран өнөөдөр БСШУСЯ-ны урд талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тэд, ЕБС-ийн сурагчдын ном сурах бичгийг үйлдвэрлэхэд 4-5 тэрбум төгрөг зарцуулдаг ч ганцхан жил хэрэглэгдээд хог дээр хаягдаж байгааг эсэргүүцсэн байна. Мөн боловсрол болон эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгах асуудлыг шийдэж өгөхийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас хүссэн аж.
Энэ талаар жагсаал зохион байгуулагч, Б.Баяраа хэлэхдээ “Бидний жагсаал бол боловсролын салбар эрүүл мэндийн салбарыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах зорилготой. Их дээд сургуулийн удирдлага, захирлын албан тушаалд мэргэжлийн бус, салбараа мэдэхгүй, хүмүүсийг намын томилгоогоор томилж байна. Үүнийг Төрийн албаны зөвлөлийн хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, томилохыг шаардаж байна.
Боловсролын салбарыг дампууруулж байгаа сурах бичгийн бизнесийг эсэргүүцэж байна. Монгол Улс жил бүр 5-6 тэрбум төгрөгийн үнэтэй сурах бичиг хэвлүүлдэг. Энэ жагсаалд ашиглаж байгаа номууд бол зөвхөн нэг ерөнхий боловсролын сургуулиас авч ирсэн сурах бичгүүд. Ганцхан жил хэрэглэгдээд дараа жил нь хэрэглэдэггүй. Нэг ч хэрэглээгүй боодлоороо актлагдсан номууд хүртэл бий” гэжээ.
Мөн тэрээр "Боловсролоо сэхээнээс гаргая, багшаа ядуурлаас аваръя", "хүүхдийн амь сайдын суудлаас үнэтэй юу", "Боловсролын салбар эзэнгүйдэж, улс төржилт хэрээс хэтэрлээ" зэрэг үгтэй уриа лоозон байршуулсан ажээ. 
 
 
А.ЦЭЛМЭН
Ц.Цогзолмаа сайд ганцхан жилийн настай сурах бичигт 5-6 тэрбум төгрөг зарцуулж, хог үйлдвэрлэхээ боль гэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0