Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Хэрлэн голыг морьтой гаталж яваад живсэн иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ
6 жил өмнө   551
Энэ сарын 28-ны өдрийн 09:00 цагийн орчимд “Хэрлэн” голыг морьтой гаталж явсан иргэн усанд осолдож, морь нь голын эрэг дээр гарч иржээ. Энэ тухай дуудлагыг тус өдрийн 10:17 цагт Төв аймгийн Онцгой байдлын албанд ирүүлжээ. Алга болсон М \51 настай, эрэгтэй\ иргэн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн харьяат аж.
Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын зургаан алба хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 23 хүн, найман техник хэрэгсэлтэйгээр Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Чулуутын гарам” гэдэг газраас Байдлаг багийн “Хан Хэнтийн амралт”-ын газар хүртэл нийт 15 км-т "Хэрлэн" голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоож, өчигдөр өглөө 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн билээ. Энэ сарын 29-ний өдрийн 12:38 цагт Байдлаг багийн “Хөтлийн-Өвөр” гэдэг газар “Хэрлэн” голын эргээс цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
 
Ц.ОРГИЛ
Хэрлэн голыг морьтой гаталж яваад живсэн иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0