Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Петровис групп 10 сая төгрөгийн шатахуун Баян-Өлгий аймагт хандивлалаа
6 жил өмнө   631
Байгалийн гамшгаас үүдэн Баян-Өлгий аймгийн Өлгий хотод учирсан гарз хохирлыг сэргээн засварлах, нүүлгэлтийн ажил ид хийгдэж буй энэ үед Петровис группийн хамт олон  10 сая төгрөгийн шатахуун хандивлалаа. Түлш эрчим хүчний салбартаа  анхдагч төдийгүй тэргүүлэгч Петровис групп нь үйл ажиллагаандаа үргэлж зөв чиг шугамыг баримтлахын зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нийгэмдээ бодитой хувь нэмрээ оруулах зорилгын дор ажилладаг билээ.
Тэр ч үүднээсээ бид энэ удаад ч мөн Өлгийчүүдэд учирсан гарз хохирлыг даван туулахад дэмжлэг үзүүлж, үерийн гамшгийг шуурхай засаж, хэвийн байдалд оруулах ажилд шатахууны дэмжлэг үзүүллээ. Мөн Петровис группээр овоглодог 2600 гаруй ажилтнууд бүгд чин сэтгэлээрээ хамтдаа байгааг уламжлахад таатай байна.
Өлгийчүүдэд болон үерт өртсөн бусад аймгийн иргэдэд туслах аянд төр захиргааны байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс чин сэтгэлийн хандив тусламжаа өргөсөөр байгаа тул учирсан хохирлыг шуурхай барагдуулж  чадна гэдэгт итгэлтэй байна.
 
БИД ХӨГЖИЛ ТҮГЭЭНЭ- БИД САЙН ҮЙЛСИЙГ ТҮГЭЭНЭ
ПЕТРОВИС ГРУПП
 
Петровис групп 10 сая төгрөгийн шатахуун Баян-Өлгий аймагт хандивлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0