Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Манай улс архидалтын үзүүлэлтээрээ дэлхийд наймдугаар байрт оржээ
6 жил өмнө   488
НҮБ-ын мэргэжилтнүүд дэлхийн улс орнуудад архидалт ямар түвшинд байгаа талаар судалгаа явуулжээ. Судалгааны үр дүнг үндэслэн архидалт хамгийн их газар авсан улсуудын жагсаалтыг гаргасан байна. Нийт 195 орны 1990-2016 оны статистик мэдээллүүдийг нэгтгэсэн нь өргөн цар хүрээг хамарчээ.
Дэлхийн хүн амын дөрөвний нэг буюу хоёр тэрбум хүн согтууруулах ундаа хэрэглэж байгаа аж. Үүний 63 хувийг эрчүүд эзэлж байна гэжээ. Мөн архидалтаас болж нас барагсдын үзүүлэлтээр хуучны Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсууд болон Африкийн орнууд толгой цохижээ. Тухайлбал, уг жагсаалтыг Лесото тэргүүлсэн бол ОХУ, Төв Африк, Украин, Бурунди тавд орсон байна. Монгол Улс наймдугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Энэ талаар судалгааны ажлыг ахлагч Гакиду “Энэ жагсаалтыг тэргүүлж байгаа улсууд манай статистикийг сайн судалж, архины хамаарлаас ард түмнээ хэрхэн гаргахад анхаарах хэрэгтэй” хэмээн зөвлөсөн байна. Түүнчлэн архийг хамгийн бага хэрэглэдэг улсуудаар Иран, Палестин, Ливи, Саудын Араб, Йемен, Иордан, Мальдивийн арлууд, Сингапур, Сири шалгарчээ.
 
Ц.ОРГИЛ
Манай улс архидалтын үзүүлэлтээрээ дэлхийд наймдугаар байрт оржээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0