Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Нийтийн тээврийн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулахыг анхааруулав
7 жил өмнө   513
Нийслэлийн Тээврийн газраас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хэрэгслийн өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих нэгдсэн шалгалт хийжээ. Шалгалтын эхний ээлжийг наймдугаар сарын 13-20-ны өдрүүдэд Автотээврийн хяналтын улсын байцаагч нар явуулсан байна. Улмаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгчээ.
 
Наймдугаар сарын 30, 31-ны өдрүүдэд шалгалтын хоёрдугаар үе шатыг Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, холбогдох албан тушаалтнууд хийж гүйцэтгэжээ. Энэ үеэр авто бааз бүрийн эх авалтад бүх тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж, цэвэрлэгээ үйлчилгээг улам сайжруулж ажиллахыг анхааруулсан ажээ. Мөн илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.
 
Ц.ОРГИЛ
Нийтийн тээврийн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулахыг анхааруулав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0