Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Есөн аймгийн 19 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна
6 жил өмнө   771

Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Эрдэнэ, Сайншанд, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэрэн, Дэлгэрцогт, Адаацаг, Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Төв аймгийн Баянцагаан, Эрдэнэсант, Өмнөговь аймгийн Манлай, Сүхбаатар аймгийн Онгон, Эрдэнэцагаан, Наран, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Орхон аймгийн Жаргалант, Дорнод аймгийн Чулуунхороот сум зэрэг 9 аймгийн 19 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.

2018 он гарсаар нийт 404 өрхийн 4,468 толгой мал шүлхий өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр өвчилж, 3,268 толгой малыг зориудын устгалд хамруулжээ.

Засгийн газрын 2018.01.24-ний өдрийн 29 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд ОХУ-ын Холбооны мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах төвтэй 2.0 сая тун шүлхийн вакцин шууд худалдан авах гэрээ байгуулсан. ОХУ-аас 2018 онд 7.1 сая тун вакциныг арилжааны шугамаар авахаас эхний ээлжийн  500 мянган тунг ийнхүү хүлээн авсан. Эхний ээлжийн 500 мянган тун вакциныг өчигдөр хүлээн авч, зориулалтын тээврийн хэрэгслээр яаралтай вакцин шаардлагатай байгаа Булган, Орхон, Хэнтий Дундговь, Өмнөговь, Төв, Дорноговь аймгуудад хүргүүлж эхэллээ. Үлдэгдэл вакциныг 4-р сарын 20-ны дотор хүлээн авч шаардлагатай газруудад нь хуваарилан хүргүүлэх юм.

Тавдугаар сарын нэгнийг хүртэл дараах газруудад ариутгал халдваргүйтгэлийн  цэгүүдийг ажиллуулж эхэллээ.

    Төв зам дагуу нийслэлд Баянзүрх,

    Яармаг, 22-ын шалган нэвтрүүлэх товчоо,

    Налайх 4-р зөрлөг,

    Төв аймаг Дов толгой,

    Баянхонгор аймгийн Байдрагийн гүүр,

    Завханы  Тэлмэнгийн даваа,

    Сэлэнгийн Баруунбүрэн,

    Дархан-Уул аймгийн Хонгор сум.

Энэ жилээс эхлэн өвлийн хүйтэнд вакцин тарьдаг байдлыг зогсоож цаашдаа мал эмнэлгийн халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, тарилгын ажлыг 4-10-р  сарын хугацаанд бүрэн хийж дуусгахаар ХХААХҮЯ-наас ажлын төлөвлөгөө гарган мэргэжлийн байгууллагад чиглэл өгч ажиллаж байгаа аж.

 

Есөн аймгийн 19 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0