Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Зургаан сар цалингүй ажилласан хоёр эмэгтэй амиа хорлохыг завджээ
7 жил өмнө   656
Наймдугаар  сарын 31-ний оройн 21:00 цагийн орчимд Хан-Уул дүүрэгт хоёр иргэн амиа хорлохыг завджээ. Тодруулбал, Буянт-Ухаа цогцолборын хажууд баригдаж буй 16 давхар барилга дээр 31-35 насны хоёр эмэгтэй гарч, амиа хорлох үйлдэл гаргасныг цагдаагийн бие бүрэлдэхүүн таслан зогсоосон байна.
 
Дээрх хоёр иргэн нь цагдаад мэдүүлэг өгөхдөө “Буман залуус” хорооллын барилга дээр гуравдугаар сараас хойш ажилласан бөгөөд өнөөдрийг хүртэл цалин хөлс аваагүй тул ийнхүү амиа хорлохыг завдсан” гэжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
 
Тус компаний төлөөлөгчийн мэдээлснээр, “Буман залуус” хорооллын барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй компани ажилчдынхаа цалинг тавиагүй удсанаас болж ийм асуудал үүссэн байна. Манай барилга дуусаагүй байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл манай компаний зүгээс туслан гүйцэтгэгч компанид нэг тэрбум 700 сая төгрөг өгсөн байна. Тиймээс тухайн компани ажилчдынхаа цалинг өгөх бүрэн боломжтой байсан гэдэг нь харагдаж байна.
 
“Буман залуус” хороололд туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй компанид хариуцлага тооцуулахаар Зөрчлийн тухай хуулийн дагуу ямар арга хэмжээ авах боломжтой байгааг манай компанийн хуулийн зөвлөх судалж байна. Энэ асуудал даваа гаригт илүү тодорхой болно. Дээрх хоёр иргэний амиа хорлох гэсэн үйлдэлд манай компани ямар ч холбоогүй” гэсэн хариулт өгөв.
 
 
Ц.ОРГИЛ
Зургаан сар цалингүй ажилласан хоёр эмэгтэй амиа хорлохыг завджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0