Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Дөрвөн иргэн нүүрсний дутуу исэлд хордож амиа алджээ
6 жил өмнө   498
Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд нүүрсний цооногт ажиллаж байсан иргэд амиа алдсан харамсалтай хэрэг энэ амралтын өдрүүдэд гарчээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт 13.00 цагаас хойш нүүрсний уурхайд ажиллаж байсан хоёр хүн харагдахгүй байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 20:25 цагт хүлээн авчээ.
 
Дуудлагын дагуу тус дүүргийн Уул уурхайн аврах ангийн Аврах тусгай салбарын долоон алба хаагч, 11 метрийн гүн нүхэнд нүүрстөрөгчийн дутуу исэл /298 ppm/-д хордож нас барсан тус дүүргийн харьяат иргэн 41настай эрэгтэй Д, 23 настай эрэгтэй иргэн О, 20 настай эрэгтэй иргэн Ц, 17 настай эрэгтэй иргэн М нарын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
 
 
Ц.ОРГИЛ
Дөрвөн иргэн нүүрсний дутуу исэлд хордож амиа алджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0