Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
З.Нарантуяа: Төсөвт суулгасан 5 тэрбум төгрөг хүүхэд хамгаалалд зарцуулагдахгүй байна
6 жил өмнө   520
УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Хүүхэд хамгааллын тухай болон хүүхдийн эрхийн тухай хуулиуд, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн холбогдох заалтууд болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, төсвийн зарцуулалтын талаар мэдээлэл хийлээ. 
 
Монгол Улсын Их хурал 2016 онд Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг баталсан. Эдгээр хуулиудтай уялдуулан Эрүүгийн болон Зөрчлийн тухай шинэ хуулиудыг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа.
 
Дээр дурдсан хуулиудын хэрэгжилтийг хангах үүднээс Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд дараахь эх үүсвэрүүдийг дор дурдсанаар холбогдох Төсвийн Ерөнхийлөн захирагч нарын багцад тусгаж, баталсан. Үүнд:
 
1)Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад 
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал”-д 1800.8 сая төгрөг төсөвлөснөөс Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бодлогын чиглэлд 130.9 сая, Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 245.2 сая төгрөг, цагдаагийн Ерөнхий газрын төсөвт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд 84.5 сая төгрөгийг;
 
2) Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцад 
“хүүхэд харах үйлчилгээнд зарцуулах 6. 516, 8 сая төгрөг, сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагуудын хүрээнд “хүүхэд хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд 163.4 сая төгрөгийг;
 
“хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хувийн өмчийн цэцэрлэгт 15,350 хүүхэд, улсын цэцэрлэгт 11,129 хүүхдийн суудлыг шинээр нэмж, цэцэрлэгт хамрагдалтыг 84.6 хувьд хүргэх ба энэ зорилгыг хэрэгжүүлэх тусгай зохиулалтын шилжүүлэг гэж 311,267.4 сая төгрөгийг 3 ээлжээр хичээллэдэг Ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжинд бүрэн шилжүүлж, ачааллыг нь бууруулах зорилгоор боловсролын салбарт 236.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 59 сургуулийг шинээр барьж эхлүүлэхэд 61.2 тэрбум, 90 цэцэрлэгийг шинээр барьж эхлүүлэхэд 62.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. 
 
3) Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад
Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын захиран зарцуулах “хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлэх тусламж, дэмжлэгт 252 сая, “ хүүхдийн хөгжил, хүүхэд хамгааллын чиглэлээрх бусад зардал”-д 8.509,6 сая төгрөг, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хууль, УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан МУ-ын ЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр (2016-2020)-ын 3.4.4-3.4.7 дэх заалтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай 1,054.4 сая төгрөг дээр нэмж 5.0 тэрбум төгрөг, нийт 6.054.4 сая төгрөгийг;
 
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хөрөнгө оруулалтын зардал (3 аймагт хүүхэд хамгааллын үйлчилгээний байр барих)-д 14.450 сая төгрөг, үүнээс 2018 онд зарцуулах дүнг 5.450 сая төгрөгөөр;
 
” Цалинтай ээж” хөтөлбөрт зориулж 96.840.0 сая төгрөгийг тус тус баталж, хүүхэд хамгаалахтухайн хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэн зохион байгуулж, хэрэгжүүлж байна.
 
Хүүхдийн эрх, хамгааллын нөхцөл байдал
 
Дээрх хуулиуд хэрэгжиж эхэлснээс хойших 2 жилийн хугацаанд хүүхэд хамгааллын нөхцөл байдал, ялангуяа хүүхэд хамгаалах үйл ажиллагаа дорвитой сайжраагүй байгаа нь УИХ-ын гишүүн З. Нарантуяа миний Монгол Улсын Ерөнхий Сайдад тавьсан асуулгын хариултаас тодорхой харагдаж байна. (ЗГ-ын ХЭГ-ийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны ХЭГ/1718 тоот Асуулгын хариу хүргүүлэх тухай албан бичиг) Үүнд:
 
• Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг 2017 онд 1286 үйлдэгдэж, энэ төрлийн гэмт хэргийн тоо 163-аар буурсан хэдий ч гэр бүлийн эсрэг, хүүхдийн эрхийг зөрчсөн захиргааны зөрчил 4369 үйлдэгдэж, 1.3 дахин өссөн байна. 90 хүүхэд гэмт хэргийн, 122 хүүхэд захиргааны зөрчлийн хохирогч болсон байна.
 
Энэ үзүүлэлт 2018 онд огт сайжраагүй байх бөгөөд оны эхний 6 сарын байдлаар 584 гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж, 17 420 хүн хохирогч болсны 29 нь буюу 7.8 хувь нь хүүхэд байна. Захиргааны зөрчил гэхэд эхний 6 сарын байдлаар 3122 үйлдэгдэж, өмнөх онтой харьцуулахад 25 орчим хувиар нэмэгдсэн байна.
 
Сүүлийн 4.5 жилийн дотор (2014, 2015, 2016, 2017, 2018 оны эхний 6 сарын байдлаар) улсын хэмжээнд Эрүүгийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн тоог харахад зөвхөн энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон 65, түүнээс 16 нь насанд хүрээгүй хүүхэд, хүнд гэмтсэн 55, үүнээс 7 нь хүүхэд, хүндэвтэр гэмтсэн 83, үүнээс 7 нь хүүхэд, хөнгөн гэмтсэн 568 хүн байгаагийн 39 нь хүүхэд байна. Энэ нь гэмт хэрэг, зөрчил гэж зөвхөн бүртгэгдсэн тоо баримт юм. Гэтэл бүртгэгдээгүй гэмт хэрэг, зөрчлийн золиос болж байгаа хэдэн хүүхэд байгааг мэдэхгүй .
 
Эдгээр тоо мэдээ нь гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байгааг харуулж байна. 
 
Өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж ярилцах үед 2017 онд 1752 хүүхэд, 2018 онд өмнөх оны мөн үеийнхээс 40 хувиар өссөн тухай тоо мэдээлэл өгсөн байгаа нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрхийг зөрчих гэмт хэрэг, зөрчил буурахгүй, эсрэгээр нэмэгдэж байгааг харуулж байна.
 
Хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж байгаа шалтгаан буурахгүй байгаа талаар ярьж байгаагийн учир нь 2018 оны улсын нэгдсэн төсөвт хүүхэд хамгаалал, хөгжил хөтөлбөрийн хүрээнд өмнөх жилийн төсвөөс даруй 5 тэрбум төгрөгийг УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс суулгуулсан.
 
Дараахь санхүү, хөрөнгийн зарцуулалтын талаар огт дурдагдаагүй байна. Үүнд:
 
• Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бодлогын чиглэлд зарцуулах 130.9 сая, Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлхэд зарцуулах 245.2 сая төгрөг, цагдаагийн Ерөнхий газрын төсөвт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах 84.5 сая төгрөг;
• “хүүхэд харах үйлчилгээнд зарцуулах 6. 516, 8 сая төгрөг, сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагуудын хүрээнд “хүүхэд хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд 163.4 сая төгрөг;
 
• “хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хувийн өмчийн цэцэрлэгт 15,350 хүүхэд, улсын цэцэрлэгт 11,129 хүүхдийн суудлыг шинээр нэмж, цэцэрлэгт хамрагдалтыг 84.6 хувьд хүргэхэд зарцуулах 311,267.4 сая төгрөг тусгуулсан. Гэтэл 2018 оны хичээлийн жилд 25 шинэ цэцэрлэг ашиглалтад орсон боловч цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 60 000 хүүхэд гэртээ үлдэхээр байна.
 
• 3 ээлжээр хичээллэдэг Ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжинд бүрэн шилжүүлж, ачааллыг нь бууруулах зорилгоор боловсролын салбарт хийж байгаа 236.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын үр дүн, 59 сургуулийг шинээр барьж эхлүүлэх 61.2 тэрбум, 90 цэцэрлэгийг шинээр барьж эхлүүлэх 62.4 тэрбум төгрөг төсөв тусгуулсан. 2018 оны хичээлийн жилд 38 сургууль 3 ээлжээр хичээллэхээр байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд 3 ээлжээр хичээллэсэн сургуулийн тоо буураагүй, эсэргээрээ нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
 
Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа хүүхдийн сургууль, цэцэрлэгтэй холбоотой төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг тухайн оны 1 дүгээр улиралд шийдвэрлэж байх явдал маш чухал байна.
 
• Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын захиран зарцуулах “хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлэх тусламж, дэмжлэгт 252 сая, “ хүүхдийн хөгжил, хүүхэд хамгааллын чиглэлээрхи бусад зардал”-д 8.509,6 сая төгрөг, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хууль, УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан МУ-ын ЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр (2016-2020)-ын 3.4.4-3.4.7 дэх заалтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай 1,054.4 сая төгрөг дээр нэмж 5.0 тэрбум төгрөг, нийт 6.054.4 сая төгрөг;(2018 оны төсөвт Улсын Их хурлын эмэгтэй гишүүдийн санаачилгаар 5.0 тэрбум төгрөгийг нэмж батлуулсан)
 
• Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хөрөнгө оруулалтын зардал (3 аймагт хүүхэд хамгааллын үйлчилгээний байр барих)-д 14.450 сая төгрөг, үүнээс 2018 онд зарцуулах дүнг 5.450 сая төгрөгөөр;
 
• ” Цалинтай ээж” хөтөлбөрт зориулж 96.840.0 сая төгрөгийг тус тус хэрхэн зарцуулагдаж байгаа, үр ашигтай зарцуулалтыг зохион байгуулж чадаж байгаа эсэхэд УИХ төсвийн хяналтаараа дамжуулан ХЯНАЛТ тавих шаардлага байгаа нь харагдаж байна. 
 
Иймд УИХ-аас тавих хяналтыг сайжруулах, боловсронгуй болгох, олон нийт хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. УИХ-ын чуулганы эхний нээлттэй хэлэлцүүлгийг энэ сэдвээр хийх шаардлагатай байна гэлээ. 
З.Нарантуяа: Төсөвт суулгасан 5 тэрбум төгрөг хүүхэд хамгаалалд зарцуулагдахгүй байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0