Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Монгол улс хүүхдийн эрхийн индексээр 182 улсаас 89-т жагсжээ
6 жил өмнө   1506
2018 оны хүүхдийн эрхийн индексийг “Kids Rights Foundation” болон “Erasmus” их сургууль хамтран гаргажээ. Энэхүү тайланг хүүхдийн эрхийн хамгааллыг сайжруулахын тулд 2013 оноос хойш жил бүр гарган олон нийтэд мэдээлж байна.
 
Үүнд НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсон НҮБ-ын гишүүн орнууд болох 182 улсыг жагсаажээ.
 
Хүүхдийн амьд явах эрх, эрүүл байх эрх, боловсрол эзэмших эрх, хүүхдийн хамгааллыг эрх, хүүхдэд ээлтэй хүрээлэн буй орчныг бий болгох эрх гэсэн үндсэн 5 үзүүлэлтээр улс орнуудыг жагсаасан байна.                       
 
2018 онд Монгол улс хүүхдийн амьд явах эрхийг хэрхэн хангаж буйгаар 108, эрүүл мэнд 110, боловсрол 60, хүүхдийн хамгаалал 81, ээлтэй хүрээлэн буй орчны хувьд 101-126 дугаарт жагссан байна. Нийт дүнгээрээ 182 улсаас 89 дүгээр байранд оржээ.
 
Харин өнгөрсөн жил Монгол улс 43 дугаарт жагсаж байсан бөгөөд жилийн дотор 46 байраар ухарсан байна. Хүүхдийн эрхийг хамгийн их дээдэлдэг улсаар Норвеги тодорсон бол Сьерра-Леоне улс хамгийн сүүлд буюу 182 дугаарт жагсжээ.
2018 оны хүүхдийн эрхийн индексийн тайланг доорх линкээр харна уу.
 
https://kidsrightsindex.org/Methodology/Reports-and-Publications1
 
Эх сурвалж: Kidsrightsindex.rog
Монгол улс хүүхдийн эрхийн индексээр 182 улсаас 89-т жагсжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0