Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Анагаахын багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо
7 жил өмнө   631
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Дал гаруй жилийн түүхтэй АШУҮИС 2018-2019 оны хичээлийн жилийг “Багшийг хөгжүүлж, оюутнаа дэмжье” уриатайгаар эхлүүлсэн.
 
Тиймээс “багш, ажилчид, оюутнуудынхаа нийгмийн баталгааг хангаж, орлого олох эрх зүйн орчин, нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судалж, багш ажилтныг дэмжих зардлыг бий болгон  төсөвт тусгаж, хэрэгжүүлэхээс гадна тэднийхээ эрүүл мэндийн  асуудлыг чухалчлан үзнэ” гэдгийг хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр тус сургуулийн захирал, Анагаах ухааны доктор Ж.Цолмон хэлсэн. Дашрамд дурдахад 2014 оноос хойш цалин урамшуулал нэмээгүй Анагаахын сургуулийн багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэх шийдвэрийг Ж.Цолмон захирал гаргасан нь багш ажилчдын ажиллах урам зоригийг сэргээсэн явдал болов.
 
А.ЦЭЛМЭН
Анагаахын багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0