Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Даатгал төлөгч иргэд ирээдүйд тэтгэвэр авах эсэх нь эргэлзээтэй байна
7 жил өмнө   654
Хүн амын насжилт нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2045 он гэхэд тэтгэвэрийн насны иргэдийн тоо өнөөдрийнхөөс хоёр дахин нэмэгдэж, нийт хүн амын 16.3 хувийг эзлэх судалгааг Үндэсний статистикийн хороо гаргасан байна. Ингэснээр  өнөөдрийн татвар төлөгч иргэд тэтгэврийн насанд очиход нийгмийн даатгалын сан байх эсэх нь эргэлзээтэй болж байна. 2016 оны байдлаар хүн амын 8.2 хувийг тэтгэвэрийн насны иргэд эзэлж байна. Хүн амын тооцоогоор тэтгэвэрийн насны иргэд таван жил тутамд 1.4 хувиар нэмэгдсээр 2045 онд 16.3 хувьд хүрнэ. Энэ нь тэтгэвэр авагч иргэдийн тоо өнөөгийн түвшнээс хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс тэтгэвэр авагчдад зориулсан нийгмийн даатгалын сангийн ачаалал нэмэгдэж, сүүлийн зургаан жилийн хугацаанд тэтгэвэрийн сан алдагдалтай ажиллах болсон.
2000 онд 50 ба түүнээс дээш насныхан хүн амын 10.1 хувийг эзэлж байсан бол 2016 онд энэ тоо 15.1 хувь болсон байна. Иймээс тэтгэвэрийн насыг хэрхэн тогтоохыг судалгаанд үндэслэх, нийгмийн даатгалын санг баталгаатай болгох, тэтгэвэрт гарсан иргэдийг ажлын байраар хангах, хөдөлмөрийн харилцаанд оруулах шаардлагатай гэдгийн Үндэсний статистикийн хорооны судалгаа харуулж байна.
 
А.ЦЭЛМЭН
Даатгал төлөгч иргэд ирээдүйд тэтгэвэр авах эсэх нь эргэлзээтэй байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0