Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Ш.Анхмаа: Автомашингүй өдрөөр өртөөт марафон, дуатлоны улсын аваргатай
7 жил өмнө   575
Ирэх бямба гараг буюу энэ сарын 22-ныг Улаанбаатар хотод Автомашингүй өдөр болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ямар арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл өгөх юм. Бид энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаас тодрууллаа.
 
Тэрээр, “Автомашингүй өдрөөр Сүхбаатарын талбайд унадаг дугуйчдын парад болно. Мөн триатлоны спортын нэгэн төрөл болох дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Автомашингүй өдөр агаарын бохирдол хэрхэн буурч байгааг хэмжиж, бусад өдрийнхтэй харьцуулж иргэддээ мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна. Мөн дөрвөн ангиллаар өртөөт марафоны тэмцээн болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд, гадаадын иргэд, гэр бүлийн гэх мэт төрлүүд бий. Түүнчлэн Сүхбаатарын талбайд эрүүл эко хоолны үзэсгэлэн, танилцуулга болно. АХА тэмцээн, Хоггүй Улаанбаатар арга хэмжээ, хүүхдүүдийн дунд зам тээврийн ослоос сэргийлэх гар зургийн уралдаан, автомашины хүүхдийн суудлын худалдаа гэх мэт олон нийтийг хамруулсан арга хэмжээнүүд зохион байгуулах болно. Автомашингүй өдрийг иргэд хүлээдэг болсон. Улаанбаатар хотын аз жаргалын цөм нь гэр бүл. Ийм учраас бид иргэдэд гэр бүлээрээ оролцох боломжтой арга хэмжээг зохион байгуулах болно” гэлээ.
Ш.Анхмаа: Автомашингүй өдрөөр өртөөт марафон, дуатлоны улсын аваргатай
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0