Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
“ГЭР ХОРООЛОЛ” -ЫН ЗОХИЦУУЛАГЧИЙГ СААТУУЛЛАА
6 жил өмнө   1369

“Гэр хороолол” хөдөлгөөнийхөн буюу гэр хорооллоос ярьж байна' гэх фэйсбүүк хөдөлгөөний төлөөллийнхөн өнөөдөр /2018.03.02/ Сүхбаатарын талбайд жагссан байна.

Гэвч цагдаагийнхан тус хөдөлгөөний зохион байгуулагч н.Батсүхийг саатуулжээ. Одоогоор ямар үндэслэлээр саатуулсан тухай мэдээлэл тодорхойгүй байна. Гэхдээ цагдаа нар “Мэдүүлэг авах шаардлагатай болсон. Баривчлах бүрэн эрхтэй” гэдэг тайлбар хийжээ.

Яг одоо түүнийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэс дээр саатуулсан байгаа аж.

Онцлоход, өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн 'Гэр хороолол” хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбайд үе, үе цуглаж, гэр хорооллын орчныг сайжруулах чиглэлээр Засгийн газар, нийслэл дорвитой томоохон ажил хийх ёстой. Мөн иргэдийн хашааны газрыг орон сууцны урьдчилгаанд зарцуулах боломжтой байхаар хотын зүгээс шийдвэр гаргах нь иргэдийг хохироосон үйлдэл болно. Өмнө нь хашааны газрыг орон сууцаар шууд солих гэрээтэйгээр ажиллаж болж байсан” гэдэг шаардлага тавьж ирсэн билээ.

“ГЭР ХОРООЛОЛ” -ЫН ЗОХИЦУУЛАГЧИЙГ СААТУУЛЛАА
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0