Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замналыг харуулсан үзэсгэлэн дэлгэгдлээ
7 жил өмнө   674
“Гамшгийн эрсдэлийг буруулах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, онцлогийг харуулсан үзэсгэлэн  Онцгой байдлын албаны түүхэн музейд өнөөдөр дэлгэгдлээ.
 
Энэхүү үзэсгэлэнд тус аймгийн түүхэн онцлог болоод Онцгой байдлын газрын алба хаагчдын хувцас хэрэглэл,  цуглуулга,  амжилт, алдрыг танилцуулах бүтээлүүд дэлгэгдээд байна.
 
Дархан аймгийн Онцгой байдлын газар нь  1962 онд Гал команд нэртэйгээр байгуулагдсанаас хойш 1981 онд Дархан хотын  цагдан сэргийлэх хэлтсийн харьяанд Галын аюулаас хамгаалах тасаг, улмаар 2005 онд Онцгой байдлын хэлтэс, 2008 онд  ОБЕГ-ын тушаалаар  Онцгой байдлын газар болон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн  түүхтэй юм.
 
Албаны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор ОБЕГ-ын Ахмадын холбооны санаачлагаар 21 аймгийн Онцгой байдлын газрууд ийнхүү өөрийн аймгийн онцлогийг харуулсан үзэсгэлэнг цувралаар дэлгэж байгаа юм.  Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын түүхийг харуулсан үзэсгэлэн энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замналыг харуулсан үзэсгэлэн дэлгэгдлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0