Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3 дугаар хэсэг болох СБД-ийн 13 дугаар хороо, БЗД-ийн 21 дугаар хорооны Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил үргэлжилж байна.
Авто замын нөлөөлөлд нийт 105 нэгж талбар өртсөн бөгөөд 101 нэгж талбарт иргэдтэй зөвшилцөж, газар чөлөөлөлт хийгджээ. Үлдсэн 4 нэгж талбарын өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар тухайн ажлын хүрээнд 57 у/м гүүр, 2 цэгт ус зайлуулах хоолойн ажил хийгдэж дуусжээ.
Ц.ОРГИЛ
Хайлаастыг Дарь-Эхтэй холбох замын ажил үргэлжилж байна |
|