Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Орон сууцны үнэ бага зэрэг буурчээ
7 жил өмнө   463
Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар буурчээ.
 
Тодруулбал, 2018 оны III улирлын үнэ ханшийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
 
Сонгинохайрхан дүүрэгт 0.4 хувь буурч
Баянгол, Баянзүрх дүүрэгт 0.1 хувиар буурч
Чингэлтэй дүүрэгт 0.1 хувь өссөн
Хан-Уул дүүрэгт 0.4 хувиар өссөн
Сүхбаатар дүүрэгт өөрчлөлтгүй байна.
Орон сууц ашиглалтад орсон хугацаанаас хамаарч харьцуулбал, 1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнэ буурч, 1970-2001 оны орон сууцных Хан-Уул дүүрэгт өөрчлөлтгүй, бусад дүүрэгт 0.1-0.4 хувиар буурчээ. Харин 2001 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцных Сонгинохайрхан дүүрэгт өөрчлөлтгүй, Баянгол дүүрэгт 0.1 хувиар буурч, харин бусад дүүрэгт 0.2-1.4 хувиар өссөн байна.
 
Ц.ОРГИЛ
Орон сууцны үнэ бага зэрэг буурчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0