Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Зөөгч нар 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
6 жил өмнө   1234
Төрийн ордны хажууд байрлах франц ресторанд ажилладаг зөөгч нар бүлэглэн үйлчлүүлэгч нарынхаа картаас их хэмжээний мөнгө авсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, тус ресторанд зөөгчийн ажил эрхэлдэг 18-25 насны Н, Э, Д нарын гурван этгээд тооцоо хийхдээ карт ашигласан нийт 19 иргэний картаас зургаан сая төгрөг авсан байна.
 

Тэд үйлчлүүлэгчдээс картынх нь дөрвөн оронтой нууц кодыг асууж, төхөөрөмжид уншуулах явцдаа туузан мэдээллийг нь хуулдаг аж. Хуулсан туузан мэдээллээ тусгай төхөөрөмж ашиглан олон удаагийн үйлдлээр бусдын картаас мөнгө уншуулдаг байсан нь илэрчээ.

Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн шалгаж байна. Шалгалтын явцад урьдчилсан байдлаар зургаан сая төгрөгийн хохирол илэрсэн бөгөөд хэргийг үргэлжлүүлэн нарийвчлан шалгаж байгаа хэмээн албаны эх сурвалж мэдээлэв.
 
Иймд иргэдийг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ буюу карт ашиглахдаа өөрийн нууц дугаарыг бусдад хэлэхгүй, өөрийн гараар хийж байхыг анхааруулж байна. Карт уншигч төхөөрөмж тухайн мэдээллээ хадгалж үлддэг учраас залилагчид нууц кодыг ашиглан ийнхүү олон иргэнийг хохироодог аж. Картын нууц дугаарыг мэдэхгүй тохиолдолд туузан мэдээлэл ашиглан ийм төрлийн гэмт хэрэг үйлдэх боломжгүй юм байна.
 
А.ЦЭЛМЭН
 
Зөөгч нар 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0