Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
П.Өнөрбат, Л.Төртогтох нар 1/4 шигшээд ялагдал хүлээлээ
6 жил өмнө   717

“Будапешт-2018” бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/-ий эрэгтэйчүүдийн 79 кг-ын жинд өрсөлдөж буй Гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат, 92 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Лувсандоржийн Төртогтох нар 1/4 шигшээ барилдаанд ялагдал хүлээлээ.

“Будапешт-2018” бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/-ий эрэгтэйчүүдийн 79 кг-ын жинд өрсөлдөж буй Гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат, 92 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Лувсандоржийн Төртогтох нар 1/4 шигшээ барилдаанд ялагдал хүлээлээ.

П.Өнөрбат энэ жилийн Европын аварга, ОХУ-ын Ахмед Гаджимагомедовт 0:6-гаар ялагдсан бол Л.Төртогтох ЕАШТ-ий хошой хүрэл медальт, Беларусийн Иван Янковскийд оноогоор цэвэр (0:10) ялагдсан юм.
Унгарын Будапешт хотноо болж буй чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр буюу өнөөдөр чөлөөт бөхийн 57, 65, 79, 92 кг жингийн урьдчилсан шат, 61, 74, 86, 125 кг жингийн финалын барилдаан болж байна.
Өнөөдөр 57 кг-д Э.Бэхбаяр, 65 кг-д Т.Тулга, 79 кг-д П.Өнөрбат, 92 кг-д Л.Төртогтох нар Будапештийн дэвжээнд гарсан бөгөөд Т.Тулга, П.Өнөрбат, Л.Төртогтох нарыг ялсан бөхчүүд цаашид хэрхэн барилдахаас манай гурван тамирчин дагах эсэх хамаарна. Харин Э.Бэхбаярын тухайд түүнийг ялсан бөх ялагдал хүлээсэн тул дахиж барилдахгүй нь тодорхой болсон.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны шинэчлэгдсэн дүрмийн дагуу нэг жингийн барилдаан хоёр өдөр үргэлжилж, алт, хүрлийн төлөөх шигшээ барилдаан болон дагах барилдаан маргааш нь болж байгаа юм. Энэ дагуу өчигдөр /2018.10.20/ барилдсан бөхчүүдээс Т.Түвшинтулга /61 кг/ дагах барилдаан хийж, улмаар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байгаа. 
А.ЦЭЛМЭН
П.Өнөрбат, Л.Төртогтох нар 1/4 шигшээд ялагдал хүлээлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0