Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
“Чингис хаан” нисэх буудалд буусан дөрвөн энэтхэгийн нэг нь вирусийн халдвартай байжээ
5 жил өмнө   475
-ӨНДӨР ХАЛУУРСАН ИРГЭНЭЭС “ДЕНГ ЧИЧРЭГ” ГЭХ 
ВИРУС ИЛЭРСЭН ГЭВ-
 
Энэ сарын 1-ний орой “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Бээжингээс Улаанбаатарт буусан “Эйр Чайна”-гийн онгоцоор ирсэн дөрвөн Энэтхэг иргэний нэг нь “Эбола” вирус тээсэн байж болзошгүй тухай мэдээлэл ирсэн юм.
 
Халдварт өвчин тээсэн байж болзошгүй тэдгээр иргэдийн гурвыг нь нэгэн хувийн эмнэлэгт шилжүүлсэн байна. Учир нь дээрх дөрвөн иргэний нэгийнх нь биеийн байдал тааруу, өндөр халуурч, биеэр нь тууралт өгсөн байжээ.
 
Нийтэд аюултай “Эбола” вирусын халдвар тээсэн байх магадлалтай учраас тус өдрийн орой тухайн эмнэлэгт хөл хорио тогтоож, дотогш нь нэг ч хүн нэвтрүүлээгүй байна. Тус эмнэлгийн ажилтнуудын хэлснээр, гадаадын гурван иргэн ирсний нэг нь тодорхой бус өвчний улмаас маш өндөр халуурсан учраас хөл хорио тогтоожээ.
 
Энэхүү мэдээллийн дагуу Эрүүл мэндийн яамнаас шуурхай ажиллаж, “Эбола” вирус байж болзошгүй шинж тэмдэгтэй гадаадын иргэн хил нэвтэрч орж ирсэн учраас нарийн шинжилгээ авсан байна. Дээрх иргэдийг онгоцноос буусан даруй хувийн эмнэлэгт хандаж, цуснаас нь яаралтай дээж аван шинжилгээ хийжээ.
 
Урьдчилсан байдлаар шумуулаар дамждаг халуун орны хумхаа буюу маляр гэх вирусын нэг хэлбэр байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж. Мал амьтнаас хүнд халдварладаг өвчин учраас Зоонозын өвчин судлалын төвийнхөн нарийвчилсан шинжилгээ хийжээ. Мөн өчигдөр орой ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид шинжилгээний дээжийг явуулсан байна.
 
Нисэх онгоцны буудалд буусан БНЭУ-ын дөрвөн иргэн нь Хаан банкинд мэдээлэл технологийн чиглэлээр ажиллахаар иржээ. Тэд энэ сарын 1-ний оройн 10:30-11:00 цагийн хооронд хувийн эмнэлэгт хандан, эрүүл мэндийн тусламж авсан байна. Дээрх дөрвөн иргэний нэг, 23 настай% Энэтхэг улсын иргэн маш өндөр халуурч байсан учраас эмнэлэгтээ үлдэж, бусад нь амны хаалт зүүн эмнэлгээс гарчээ.
 
Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад “Энэтхэг улсын дөрвөн иргэний нэг нь өндөр халуурч, бие улаан тууралттай байсан нь үнэн. Харин дээрх мэдээллийн дагуу цусны дээжийг нь Зоонозын өвчин судлалын төвд хүргүүлэн, тусгайлан шинжилгээ хийсэн. Тухайн иргэнээс авсан дээжээс халуун орны ширэнгэн ойд байдаг шумуулд хазуулсны улмаас “Денг чичрэг” гэх вирус илэрсэн юм. Энэ нь нийгмийн халдварт өвчин биш.
 
Хүнээс хүнд халдварлахгүй. Иймд дээрх иргэн “Интермед” эмнэлэгт хэвтэн хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна. Хамт явсан гурван энэтхэг иргэнээс ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй” гэв.
 
Иймд иргэд та бүхний халуун оронд аялж зугаалахдаа шумуулны тос хэрэглэх, өндөр өвстэй газраар алхахдаа битүү хувцас хэрэглэхийг Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд анхааруулж байна.
 
А.ЦЭЛМЭН
“Чингис хаан” нисэх буудалд буусан дөрвөн энэтхэгийн нэг нь вирусийн халдвартай байжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0