Цөөн үгээр ...
  • Мэргэжлийн сүмогийн Хацү башё эхэллээ
  • Хятадад 620 мянган хүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ
ЕБС-н сурагчид 12-р сарын 25-наас хоёрдугаар сарын 1 хүртэл амарна
3 сар өмнө   154
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийг дуустал амраах шийдвэр гаргажээ.
Энэ талаар БСШУС-ын яамнаас тодруулахад "Эрүүл мэндийн яамнаас сурагчдыг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл амраах хүсэлт гаргасан. Гэвч БСШУСЯамнаас сурагчдыг удаан хугацаагаар амраавал зун долоодугаар сар хүртэл хичээллэх нөхцөл үүснэ гэж үзээд сар гаруйн хугацаанд амраана" гэжээ.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ETV телевизэд өгсөн ярилцлагадаа "Хэрвээ томуу, томуу төст өвчний дэгдэлт их байвал тухайн үед нь карантин тогтооно гэсэн байна. Иймээс хоёр яам хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироохгүй, хичээл сургуулийг завсардуулахгүй байх ямар бололцоо байна вэ гэдэг дээр ойлголцоод явах боломжтой.
Ид ачааллын буюу томуу, томуу төст өвчний хамгийн өндөр дэгдэлтийн үе арванхоёрдугаар сарын 25-наас хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүүхдүүдийг амраах шийдвэр гаргачихсан" гэлээ
 
А.ЦЭЛМЭН
 
ЕБС-н сурагчид 12-р сарын 25-наас хоёрдугаар сарын 1 хүртэл амарна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0