Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Цагдаагийн нэр барьж луйвар хийжээ
5 жил өмнө   389
Цагдаагийн алба хаагчийн зургийг ашиглан цахимаар луйвар хийжээ. Тодруулбал, н.Болор-Эрдэнэ гэгч нь lexus Nymka, Erdene Bileg зэрэг хаяг хуурамчаар нээн цагдаагийн ажилтны гэрэл зургуудыг ашиглан “Жолооны эрх сэргээх, ангилал дарж өгнө” гэх зэргээр зар тавьж, чатаар болон утсаар харилцжээ. Улмаар 2017 оны  тавдугаар сарын 1-нээс хойш нийт 500 орчим иргэнээс ная гаруй сая төгрөгийг залилсан болохыг илрүүлжээ.
 
Уг этгээд нь 2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байжээ. Мөн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн II хэлтэс, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн хэргээр эрэн сурвалжлагдсан аж. Иймд дээрх төрлийн хуурамч зар, мэдээнд хууртаж хохирохгүй байхыг ЦЕГ-аас анхаарууллаа.
 
Ц.ОРГИЛ
Цагдаагийн нэр барьж луйвар хийжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0