Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Д.Оюунхорол тэргүүний сурагчдад 40 сая төгрөгийн тэтгэлэг гардууллаа
6 жил өмнө   23745

Монгол улсын хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд ЕБС-ийг 40841 сурагч төгсөж, их дээд сургуульд элсэн орно. ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид ирээдүйд эзэмших мэргэжлээ сонгох хариуцлагатай бөгөөд амаргүй алхамтай тулгардаг. Сурагчид судалгаа, мэдээлэлгүйгээр бусдыг даган дуурайх, хөдөлмөрийн зах зээлийн бодит мэдээлэлгүйгээр мэргэжил сонгох, гэр бүл найз нөхөд бусдын нөлөөнд автах зэрэг байдлаар мэргэжлээ сонгох тохиолдол их байдаг. 

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын үндэсний аяныг эхлүүлсэн. БЗД-ийн сургуулиудын төгсөх ангийн сурагчдад  Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар,  Отгонтэнгэр их сургуультай хамтран тус аяныг энэ сарын 5-10-ны өдрүүдэд  зохион байгууллаа.

Тус аянд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нэгдэж  сонгогдсон тойргийнхоо дөрвөн сургуулийн 1400 орчим сурагчидтай уулзлаа.  Тэрээр уулзалтын үеэр сурлага, спортын амжилтаараа тэргүүлсэн сурагчид Отгонтэнгэр их сургуульд суралцах 40 сая төгрөгийн тэтгэлгийг гардуулан өгсөн байна. Энэхүү тэтгэлэгт БЗД-ийн 48 дугаар сургуулийн сурагч Б.Ганхуяг, Ө.Сарандагина, 102 дугаар сургуулийн сурагч М.Хаянхярваа,  127 дугаар сургуулийн сурагч Б.Доржнамжил нар хамрагдахаар болжээ. 

 

 

Д.Оюунхорол тэргүүний сурагчдад 40 сая төгрөгийн тэтгэлэг гардууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 7
  • Zochin [103.212.116.223] 6 жил өмнө
    OTGONTENGER ih surguuli ugasa neg iimerhuu buynii ajil jild hed hed hiij surguulia reklamddishd Oyunhoroliin hiisen ajilch bishlde chvs
  • Irgen [43.228.129.84] 6 жил өмнө
    Amjilt husey
  • Мангар туулай [27.123.212.132] 6 жил өмнө
    Үхсэн элэнцэгийн хүн чанар. Хахуулийн мөнгөөрөө дараагийн сонгуулийн шоугаа хийж байхад...тэгээд ч тэр нь хэний сцргуульд суралцах эрхийн бичиг гэчив ээ...
  • зочин [202.179.25.28] 6 жил өмнө
    Яамайдаа.авилгалдсан мөнгөрөө амьтны хүүхдийн алга дээш харуулж дээ.арай олон хүүхэд хамруулсан бол.
  • Зочин [202.179.25.28] 6 жил өмнө
    Яамайдаа.авилгалдсан мөнгөрөө амьтны хүүхдийн алга дээш харуулж дээ.арай олон хүүхэд хамруулсан бол.
  • Зочин [103.9.90.51] 6 жил өмнө
    Ene bol Mongol ulsiin ireedvid oyunii hurungu oruulalt hiisen saihan ajil boljee. Amjilt hvsey
  • Зочин [202.9.42.138] 6 жил өмнө
    Ovoodoo ug ni iimeer ni l ene khuukhniig meddeg baisan yum, Saidiin suudald suugaad khereggui ee, ug khun ni ikh sain khun yum, suuliin uyed evgui yum ikh garch baisan, Saidaas buulgakh gej l bichdeg baij l dee. Khund khetsuu uyed zovlong mini khuvaaltsaj ur khuukhduuded mini chin setgeleesee tusalj amidrald khuluu olokhod ni tusalsand 8 jiliin tursh talarkhaj yvdag shuu. Khuukhduud mini ch Tanii achiig khudulmuruuruu uls ekh orondoo khariulj yvaa. Bayarlalaa Oyunkhorol gishuunee