Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Арвайхээр хотод Монгол инженерүүдийн бүтээсэн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
5 жил өмнө   435
 
Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “ Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн хүрээнд 9.88 тэрбум төгрөгийн төсөвтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод барьсан шинэ цэвэрлэх байгууламжийн нээлт боллоо. 
 
Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч “Комфорт Импекс” ХХК хоёр жилийн хугацаанд хийх гэрээт ажлаа хугацаанаас нь өмнө буюу 10 сарын өмнө хийж дуусган хүлээлгэн өгсөн үр бүтээлтэй ажил боллоо.  
Арвайхээр хотын 1976 онд баригдсан хуучин цэвэрлэх байгууламжаас, шинэ цэвэрлэх байгууламж нь 6 дахин их хүчин чадалтай буюу хоногт 3000 м3/метр.куб/ бохир цэвэрлэж, 99 хувийн цэвэршилттэй ус гаргах хүчин чадалтай юм.
 
Уг шинэ цэвэрлэх байгууламжийн бүхий л ажлууд Монгол инженерүүдийн ур ухаан, шийдлээр бүтээгдсэнээрээ онцлогтой. Шинэ цэвэрлэх байгууламжтай болсноор 50 мянган хүн амьдрахад ч хүндрэл учрахгүй инженерийн дэд бүтцээ бүрэн шийдэж, цаашид 25 жил инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжид асуудал доголдол гарахгүй байх нөхцөл бүрдэж байна. Хамгийн чухал нь иргэд эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах боломж нэмэгдэж, байгаль орчинд ээлтэй буюу бохирдол багасах юм.

 

Арвайхээр хотод Монгол инженерүүдийн бүтээсэн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0