Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж гардууллаа
5 жил өмнө   486
УИХ-ын  гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүргийн 4, 5, 14 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай гурван төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. 
Тодруулбал, физик эмчилгээний төхөөрөмж, нярайн шарлалт хэмжих аппарат, ургийн хөдөлгөөн, зүрхний цохилт хэмждэг орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг өгчээ. 
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дээрх тоног төхөөрөмжтэй болсноор тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, жирэмсэн эх, төрсөн нярайн эмгэгийг эрт оношлох эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэд цаг алдахгүй авах боломж бүрдэж байгаа юм. 
Өмнө нь Баянзүрх дүүргийн 10 дугаар төв болон 4,5,14 дүгээр хороодын Өрхийн эрүүл мэндийн төвд шаардлагатай автомашин, иж бүрэн компъютер, эмнэлгийн төхөөрөмжүүдийг өгсөн билээ. 
 
Ц.ОРГИЛ
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж гардууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0