Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Нийслэлд Архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиож байна
5 жил өмнө   437
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлд Архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн түүхт ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн Архивын газраас “Баярын хурал-хүндэтгэлийн арга хэмжээ” Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа.
 
Баярын хуралд Архивын газар болон нийслэлийн төр захиргааны байгууллага, орон нутгийн төсөвт, өмчит, өмчийн оролцоот байгууллагуудын удирдлагууд болон архивчид оролцжээ. Мөн НИТХ-н дарга болон Улаанбаатар хотын Засаг даргаар ажиллаж байсан Т.Билэгт, Ц.Баасанжав, Улаанбаатар хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан н.Гомбожав зэрэг нийслэл хотын үе үеийн дарга, удирдлагууд, салбарын ахмад ажилтнууд уригдан ирсэн байна.
 
Энэ үеэр архивын өв санг арвижуулан бий болгож хойч үедээ бүрэн бүтэн өвлүүлэх гэгээн үйлсэд хувь нэмрээ оруулан ажиллаж яваа Нийслэл, орон нутгийн төр захиргааны байгууллагуудын удирдлага баярын хуралд оролцож үг хэлжээ. Мөн тус салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж дүгнэн хийсэн бүтээснээрээ манлайлан ажиллаж буй албан хаагчид, архив бичиг хэргийн ажилтнуудаа алдаршуулан төр засгийн шагнал, урамшуулал, жуух бичгээр шагнаж цаашдын ажил хөдөлмөрт урам зориг өгөв.
 
Тодруулбал, ХЗДХЯ-ны хүндэт жуухаар нэг албан хаагч, Архивын ерөнхий газрын шагнал, тэргүүний архивч, хүндэт өргөмжлөлөөр 21 албан хаагч, НИТХ-н хүндэт тэмдэг, хүндэт үнэмлэхээр гурван албан хаагч, нийслэлийн Засаг даргын тэргүүний ажилтан, жуух бичгээр долоон албан хаагч, нийслэлийн Архивын газрын өргөмжлөлөөр 14 албан хаагчид тус тус шагнагджээ. 
 
А.ЦЭЛМЭН
Нийслэлд Архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиож байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0