Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Сүхбаатарын талбайд хүний эрхийн өдөрлөг болно
5 жил өмнө   962
Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, Хүний эрхийг хамаалагчдын тунхаглалын 20 жилийн ойг угтан олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр тохиолдуулан “Эрхээ дархлаажуулъя - Та ч  эрхээ хамгаал! -2018” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөг энэ сарын 10-нд Сүхбаатарын талбайд 12.00-15.00 цагийн хооронд болно.
 
Өдөрлөгийн үеэр хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болоод бусад ТББ-ууд үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулна. Мөн өдөлөгт хүрэлцэн очсоноор МУ дахь хүний эрхийн зөрчлийг илэрхийлэх зорилго бүхий фото зураг, зурагт хуудасны үзэсгэлэн үзэж сонирхохоос гадна  хүний эрхийн хамгаалагчдын Флаш мобыг хамтдаа бүжиглэх боломжтой юм. 
 
Ц.ОРГИЛ
Сүхбаатарын талбайд хүний эрхийн өдөрлөг болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0