Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Zaluu.com ЭМЯ-ыг уучлалт гуйхыг шаардав
5 жил өмнө   583
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Zaluu.com сайт өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр "3 сая иргэний өвчний түүх, эрүүл мэндийн мэдээлэл алдагдаж буй хариуцлагыг ЭМЯ-наас нэхье" гэсэн нийтлэлийг албан ёсны баримт, нотолгоотойгоор олон нийтэд хүргэсэн. Уг нийтлэлийн гол санаа нь 2012 оноос хойш Хятадын талын хөрөнгө оруулалттайгаар хийгдэж буй эрүүл мэндийн салбарыг цахим болгох шинэчлэлийн ажлыг алдаа дутагдал болон зайлшгүй засаж залруулах ёстой гэдгийг илэрхийлж байсан юм.  Мөн уг төслийн дагуу улсын хэмжээнд нийт 48 эмнэлгийн иргэдэд үзлэг үйлчилгээ үзүүлсэн бүх мэдээ мэдээллийг хэдхэн минутын дотор гаднаас нь сүлжээнд халдаж хүссэн иргэдийнхээ мэдээ мэдээллийг регистрийн дугаар, нэрээр нь гарган ирж харж болохыг харуулсан юм. Уг нь бол тус программ, дата бааз нь хамгийн өндөр нууцлалтай байх ёстой зүйл юм. Гэтэл нөтбүүк ашиглаад жирийн нэг програмист залуу хандаж байгаа нь чанд нууцлал дунд байх ёстой уг мэдээлэл ямар ч хараа хяналтгүй байдлаар байгаа гэдгийг илчилсэн. Энэ зүйлд Эрүүл мэндийн яам болон Засгийн газраас анхаарал хандуулж иргэдийнхээ үнэт мэдээ мэдээллийн нууцлалыг чандлан хадгалахад анхаарахыг сануулсан.
 
 
Гэвч Эрүүл мэндийн яамны зүгээс манай сайтыг худал, ташаа мэдээлэл зориудаар тараасан хэмээн олон нийтийн сүлжээ, зарим сайтуудууд болон өөрсдийн албан ёсны мэдээллийн сайтдаа бичиж ZALUU.COM сайтын болон тус сайтын ажилтан албан хаагчдын нэр хүндийг ноцтойгоор гутаан доромжилж байна. Тиймээс ZALUU.COM сайтын зүгээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон тус яамны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудыг иргэдийн мэдээлэл алдагдахад бэлэн болчихсон уг асуудлыг нэн даруй таслан зогсоож, тус мэдээлэл алдагдах бүрэн боломжтой байгаа гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч Zaluu.com сайтаас болон Монголын ард түмнээс уучлалт гуйхыг хатуу шаардажээ.
 
Эрүүл мэндийн яамны зүгээс өчигдөр сошиал, мэдээллийн сайтуудад гаргасан мэдээлэл болон ЭМЯ-ны Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга Т.Батбилэг ийм мэдэгдлүүдийг хийлээ. Тэдний хийсэн мэдээллээр бол иргэдийн эрүүл мэндийн мэдээллийн сан алдагдахгүй, хэн ч халдаж чадахгүй байгаа, ямар нэгэн байдлаар мэдээлэл алдагдсан зүйл байхгүй. Засгийн газар энэ асуудалд онцгой анхаарч байна. Худал, ташаа мэдээлэл өгсөн манай сайтыг зөрчлийн хуулиар шүүхэд гомдол гаргана" гэжээ.
 
Ц.ОРГИЛ
Zaluu.com ЭМЯ-ыг уучлалт гуйхыг шаардав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0